Золбин нохой устгаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-29 21:35:50

Дархан сумын ИТХ-ын Олон нийттэй харилцах албаны иргэдээс санал хүсэлт хүлээж авах харилцах утсанд болон албан ёсны фэйсбүүк хуудсанд ирүүлсэн санал хүсэлтийн ажил үүргийнх нь хуваариар холбогдох байгууллагад нь уламжлан барагдуулж иржээ.

Тухайлбал иргэдээс хүсэлтийн дагуу аймгийн Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газар нь Улаанбаатар хотын анчидтай хамтарч Дархан сумын 1-3, 6-8, 15 дугаар багууд болон орон сууцны хороолол доторх тэнэмэл нохойг энэ сарын 23-наас эхлэн устгаж эхлэв.

Аймгийн НААҮГ-ын Ерөнхий инженер Д.Нямхүү:-“Хотын дотор золбин нохой ихсэж иргэдийн тав тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэдийн ирүүлсэн хүсэлтийг дагуу нохой устгалын ажил эхлээд явж байна. Бид энэ ажлыг Улаанбаатар хотын мэргэжлийн анчидтай хамтарч энэ долоо хоногт багтааж нийт 300 тэнэмэл нохойг устгана гэж гэрээ хийсэн. Золбин нохой ихдэж иргэдийн тав тухыг алдагдуулахаас гадна хороолол дундах хогийн цэгүүдэд асгасан хогийн тарааш ийш тийш нь зөөж хаядгаас ил задгай хог бий болдог. Хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц нохой устгалын ажлыг эхлүүлж хавар хүртэл 3-4 удаа энэ ажлыг хийснээр золбин нохойгүй болдог” гэж ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news