АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн орлогыг 22.6 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-25 16:58:11

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор Архангай аймаг 2025 оны эхний 11 сард аймгийн төсөвт 60.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 61.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 2.0 хувиар давуулан биелүүлсэн байна.


Харин орон нутгийн төсвийн орлогод 25.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 30.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 22.6 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 49.6 хувийг тусламжийн орлогоор, 44.2 хувийг татварын орлогоор, 6.1 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлсэн байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус, рашааны нөөц ашигласны төлбөр нь 29.9 хувиас 5.3 дахин давуулан биелүүлсэн байна.

 

Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 84.7 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 10.5 хувийг боловсролын салбарт, 1.6 хувийг соёлын салбарт, 3.2 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

Related news