Оросын үр тарианы экспортын квотыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-25 09:02:09

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /Kazinform/. Ирэх 2026 онд ОХУ-аас экспортлох үр тарианы квотыг 20 сая тонноор тогтоосон тухай тус улсын засгийн газрын цахим хуудсанд мэдээлснийг эш татан Kazinform агентлаг уламжиллаа.


Цахим хуудсанд нийтлэгдсэн хэвлэлийн мэдээг үзвэл, энэхүү квот нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас бусад улсад экспортлох улаан буудай, меслин буюу холимог гурил, арвай, эрдэнэшишэнд хамаарах бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 30 хүртэл хүчинтэй ажээ.


Энэхүү шийдвэр нь үр тарианы дотоодын зах зээлийн багтаамж ба экспортын зохистой тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм. Уг квот засгийн газрын шийдвэрийн дагуу гадаад орнуудад хүмүүнлэгийн тусламжийн хэлбэрээр нийлүүлж буй үр тарианд хамаарахгүй. Квотын хэмжээг 10 дугаар сард болсон Гааль-тарифын ба тарифын бус зохицуулалтын асуудлаарх засгийн газрын дэд комиссын хуралдаанаар баталжээ.


Үр тарианы экспортод квот тогтоох механизм 2021 оноос хойш хэрэгжиж байгаа юм. 

Related news