Сурагчдыг галын аюулаас сэргийлэхэд бэлэн байж сургалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-20 22:54:00

Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн 112 сурагчдад сургалт явуулав.

Сургалтаар үүсгэвэрлэн гарч байгаа галыг гал унтраагуураар хэрхэн үр дүнтэй, шуурхай, өөртөө аюулгүйгээр унтраах анхан шатны мэдлэг өгч найз нөхөд, гэр бүлдээ зааж түгээхийг үүрэг болголоо.

ОБГ-ын дарга Б.Батбаяр:-“Сурагчид идэвхтэй сайн оролцож сургалтын үр дүн сайн байна. Бид цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулж гал түймрийн эрсдэлийг бууруулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж өрхийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хуваарын дагуу цуврал сургалтуудыг явуулж эхлээд байна. Мөн Дархан сумын “Од цогцолбор” сургуулийн 11, 12 дугаар ангийн 360 сурагчдад ийм сургалтыг хийсэн. Орон сууцны байранд гал түймэр гаргахаас урьдчилан сэргийлж гал түймрийн үед амь насаа аюулд оруулахгүйгээр хэрхэн авч гарах гал түймрийн дараа өөртөө болон гэр бүлийнхэндээ Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг боловсрол олгох нь сургалтын зорилго. Сургалтын дараа биеийн тамирын талбайд гал унтраах дадлага хийлгэж галын аюулын талаар яриа хийсэн нь хүүхэд багачуудаар дамжуулж эцэг эхчүүдэд нь гэр орны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдлэг боловсрол олгож байгаагаараа бусад сургалтаас онцлог юм” гэж ярилаа. 

    Б.Норовсамбуу

Related news