Төрийн албан хаагчдын үйлчилгээний чанар сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-19 11:36:31

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын долооноос эхлэж үе шаттайгаар зохион явуулж байна.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-аас хүсэлт тавьсаны дагуу Монгол Улсынын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг эхлүүллээ. Сургалтаар “Захиргааны Ерөнхий хууль”, “Төсөв санхүү”, “Төрийн албаны ёс суртахуун манлайлал”, “Харилцаа”, “Гүйцэтгэлийн удирдлага”, “Ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн тодорхойлох нь” зэрэг сэдвээр явагдаж байна. Тус  аймгийн хувьд төрийн албан хаагчдад чиглэсэн сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтарч  явуулснаар төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил байгууллага бүрд жигдэрч сайжрах төдийгүй төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдэнэ гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа. Энэ удаагийн цуврал сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон 107 байгууллагын давхардсан тоогоор 1300 гаруй төрийн албан хаагч хамрагдсан байна. Энэ удаагийн сургалтыг явуулснаар төрийн албан хаагчдын чадавх дээшилж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах юм. Цаашид ТАЗ-өөс төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэн чадавхжуулж чадварлаг боловсон хүчин бэлтгэх сургалтыг богино хугацааны зорилтот ажлын байран дээрх сургалт зэрэг хоёр хэлбэрээр улсын хэмжээнд тогтмол зохион байгуулах бодлого баримталж байгаа гэж сургалт явуулж байгаа ТАЗ-ийн гишүүн Б.Баатарзориг ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news