СОР17-г зохион байгуулахад хөрөнгө оруулалт, санхүүжилт чухал болохыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний дэд хорооны анхдугаар хуралдааныг энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулжээ.
Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын
хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны
төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын
конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион
байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын
оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт
татахад чухал хэмээн онцолсон аж.
Ulaanbaatar