“Оюутны спортын VII их наадам” ширээний тенниссээр эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-18 00:12:18

Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Оюутны спортын VII их наадам”-ыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадам Ширээний теннисийн тэмцээний ганцаарчилсан, багаар гэсэн хоёр төрлөөр аймгийн Нутгийн удирдлагын ордны “Спортын танхим”-д эхлэв.

Тус тэмцээнд ШУТИС-ийн Дарханы Технологийн сургууль, Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллеж, Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг их, дээд, мэргэжлийн есөн сургуулийн 60 гаруй оюутнууд оролцож ур чадвараа сорьж байна. Мөн ширээний теннисээс гадна гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар зэрэг таван төрлөөр явагдана.

Энэ наадам нь тус аймагт сургалт явуулдаг их, дээд, мэргэжлийн сургуулиудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжуүлж оюутнуудын авьяас чадварыг нээж илрүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуусыг өргөнөөр хамруулах зорилго тавьжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news