Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-17 16:49:42

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар байгуулсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодрууллаа. 


“Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал"-ыг 1966 оноос хойш Монголын утга зохиолын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг зохиол, бүтээл туурвисан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог уламжлалтай. 


Уг нэр хүндтэй шагналыг  хоёр жил тутам олгож ирсэн бөгөөд өнөөдөр 86 дахь удаагийн шагналын эздэд гардууллаа.


2025 оны Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эздээр:

• Яруу найрагч Д.Ган-Очирын “Оддын ай” яруу найргийн бүтээл

• Зохиолч Ч.Наранцэцэгийн “Тунгалаг өнгө” хүүхдэд зориулсан бүтээл

• Япон Улсын эрдэмтэн Казүюки Окадагийн Д.Нацагдоржийн судлал, шинжлэлийн “Алтан хараацай” бүтээл шалгарлаа.


Энэ жилийн шагналын онцлог нь Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн тэргүүн, профессор Казүюки Окада Д.Нацагдоржийн судлалд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн шагнал хүртсэн явдал юм.


Тэрбээр зохиолчийн гол бүтээлүүдийг япон хэлнээ орчуулж, Япон төдийгүй олон улсын уншигчдад Монголын уран зохиолыг тууштай хүргэн түгээн дэлгэрүүлж ирсэн билээ.


Related news