Эрдэмтдийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-17 16:45:09

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд болно.

Өдөрлөгөөр Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, түүний үр дүнг олон нийтэд танилцуулан сурталчлах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдний судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнгээс танилцуулах юм. 

Энэ үеэр урьд өмнө дэлгэж байгаагүй археологийн малтлагаар илрүүлсэн шинэ олдворуудын үзэсгэлэн, номын үзэсгэлэн худалдаа болох аж.

Ж.Болор

 

Related news