“Дата анализ, статистикийг амьдралд ашиглах нь” сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-15 13:39:18

БСШУСЯ, ШУА-иас зохион байгуулдаг  “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн зочин эрдэмтнээр энэ удаа МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ү.Отгонбаяр уригдлаа.

Тэрбээр“Дата анализ, статистикийг амьдралд ашиглах нь” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц унших юм. Мэдээллийн болон тооцоолон бодох технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм, шинжлэх ухааны бүхий л салбарт хором тутам их хэмжээний дата үйлдвэрлэгдэн гарч байна. Үүнтэй холбогдуулан, энэ датад анализ болон статистик үнэлгээ хийх, математик загвар гаргах, цаашилбал аливаа шийдвэр гаргахдаа эдгээр үр дүнгээ ашиглах зэрэг шаардлага өдөр ирэх тутам нэмэгдэж байна.

Лекцээр бодит амьдралд дата анализ хэрхэн ашиглаж байгаа талаар сонирхолтой жишээнүүд ашиглан тайлбарлах юм.

Лекц энэ сарын 18-нд Танан төвийн хурлын танхимд болно.

Ж.Болор

Related news