ӨНӨӨДӨР: "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-11 09:09:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.


09:00 цагт: Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ гүний тахилгат овоонд эхлүүлнэ.

09:00 цагт: “Ази, Номхон далайн худалдааны интеграцsг бэхжүүлэх нь” бүс нутгийн сургалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.

09:00 цагт: Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 88044293, 99196170

10:00 цагт: Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн форум “Шангрила” зочид буудалд болно

10:00 цагт: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.




11:00 цагт: Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйнхэн чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаар “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнөөс “Хүүхдийн байгууллага-100 жил 100 км” алхалтыг эхлүүлнэ. Алхалтад хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:88119709, 88088818

11:00 цагт: Боловсролын яам, Монголын багш нарын холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

11:30 цагт: “Зөв шүгэлдэгчид”, “Иргэн та хүч залуусын нэгдэл” ТББ хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон гишүүдэд шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Өнөөдөр нэгдүгээр тойрог замын тендэрийг зарлана. Энэ талаар албаныхан СТӨ-ний 13 давхарт мэдээлэл өгнө. Утас: 95591428


Орон нутагт:

-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.


Хилийн чанадад:

-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.

-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.

-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно. 

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болж байна.

-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.

Related news