ОРХОН: Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 18-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-05 14:22:39

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, Зөвлөлийн гишүүдэд аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан зарласан Хурлын даргын захирамжийг танилцууллаа. 


Ээлжит IV хуралдааныг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зарлажээ.


Тус хуралдаанаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, гудамж талбайд нэршил олгох тухай, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2026 онд үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай, аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай, сүм хийдийн хугацаа сунгах тухай, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо. 


Хуралдааны бэлтгэл хангах аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 15-нд хуралдах юм. 



Related news