ОБЕГ: 40 хүний амийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-25 10:09:44

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 40 хүний амь аварч, тусламж үзүүлжээ.  


Нийт дуудлагын 38 нь объектын, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой байсан бол газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурга тус бүр нэг, 27 нь үер усных байсныг ОБЕГ мэдээллээ. 

 

 

Related news