Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Иж
бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Канадын харилцааг эдийн засгийн
агуулгаар баяжуулах, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахад ач
холбогдол өгч байгаагаа онцлоод, Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орж
байгаад нь баяр хүргэв.
Элчин сайд Стивен Дауст Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд хүч чармайлт гарган ажиллахаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.