ХОВД: Зарим газраар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-19 09:08:50

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.


Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температур уулархаг нутгаар +16+21 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байх төлөвтэй гэдгийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа. 


Өнгөрсөн шөнө Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумын нутгаар 0.0-2.0 мм тунадас орлоо. Салхи ихэнх нутгаар секундэд 1-11 метр, түр зуурын их хурд секундэд 10-14 метр хүрчээ. Агаарын температурын хувьд өчигдөр өдөр +20+30 градус, өнгөрсөн шөнө +11+18 градус дулаан байв. 

Related news