ӨНӨӨДӨР: ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-12 07:20:10

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-2025-2026 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ.


-Олон улсын залуучуудын өдөр тохиож байна.

 -Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.

-Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

-Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд Алдартнуудын мялаалга наадам буюу “Хонгорын шигшмэл хурд” уралдаан энэ сарын 12, 13-нд болно.


 

Хилийн чанадад:

8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.

 

Related news