Оны эхний хагас жилд 1212 хүн Орхон аймагт шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-24 15:24:20

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/.Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний хагас жилийн дүн гарлаа.


Хүн амын шилжилт  хөдөлгөөнийг авч үзвэл, тайлант хугацаанд 1212 хүн Орхон аймагт шилжин ирсэн байна. Энэ  нь өмнөх оны мөн үеийнхээс 31.4 хувиар цөөрсөн үзүүлэлттэй байна. 


Улаанбаатар хотоос хамгийн их нь буюу 400, Булган аймгаас 265, Сэлэнгэ аймгаас 49, Хөвсгөл аймгаас 79, Дархан-Уул аймгаас 43 иргэн ирж суурьшсан байна. 


Өмнөх оны мөн үед 1768, 2023 оны мөн үед 1036 иргэн Орхон аймаг, Эрдэнэт хотод шилжин ирж суурьшиж байжээ. 


Related news