ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-22 06:34:48

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.

 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулна.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож байна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

-Өвөрхангай аймгийн эсгийний баяр болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Related news