ОРХОН: Төсөвт хэмнэлтийн зохицуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-21 12:39:03

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаан боллоо. Тус хуралдаанаар төсөвт хэмнэлтийн зохицуулалт хийлээ.  


Орхон аймгийн төсөвт төвлөрүүлэх дүнг 5,1 тэрбумаар, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг 3 тэрбумаар бууруулав. 


Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжүүлэхээр төлөвлөн баталсан 1,3 тэрбум төгрөг бүхий 12 төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжихээр баталсан 566 сая төгрөгийн өртөгт 4 төсөл арга хэмжээг хэмнэлтийн тухай хуулийн дагуу цуцаллаа.


Баян-Өндөр сумын ЗДТГ-аас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 12 гаруй тэрбум төгрөгийг төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын ажилд энэ онд батлаад байсан юм.

 

Related news