УВС: Улаангом хотын тохижилт үйлчилгээний ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-18 10:38:24

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн баяр ойртсон энэ өдрүүдэд Улаангом тохижилт үйлчилгээний газрын хамт олон цаг наргүй ажилласаар л байна.


Аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам, талбай, аюулгүйн тойргуудын хог хаягдлыг цэвэрлэх, цэцэг, зүлэг тарих, цэцгийн мандлуудыг сэргээн засварлах ажил үргэлжилсээр байна.


Тэрчлэн орон сууцны айл өрхүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг ачиж зайлуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийг засаж, шинэчлэх, ногоон байгууламжийн гар болон автомат усалгааг тогтмол хийж байгаа юм.


Бид хотын өнгө үзэмж, иргэдийн амьдрах орчныг цэвэр, аюулгүй байлгахын төлөө өдөр хүр хичээнгүйлэн ажиллаж байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоо, ухамсарт хандлага бидний ажлыг улам үр дүнтэй болгох юм.


Тухайлбал, хотын төв рүү үхэр мал орж, ногоон байгууламжийн тохижилтод хохирол учруулж байгаа тул тухайн малыг хашиж, эзэнд нь торгуулийн арга хэмжээг авахаас өөр арга олдохгүй байна” хэмээн Улаангом тохижилт үйлчилгээний газрын дарга З.Балжинням хэллээ.



 

Related news