Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Монголын ард түмэнд баяр наадмын халуун мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.
Язгуур түүх, бат бөх найрамдлын хэлхээ холбоонд суурилсан харилцаагаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн айлчлалын үеэр тогтоосон Стратегийн түншлэлийн үндсэн дээр улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэ завшааныг ашиглан ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз
жаргал, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе” гэжээ.