УВС: Угтах хаалга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн баярыг угтан Улаангом сум руу орох, гарах угтах хаалга шинээр бүтээн байгуулж, ашиглалтад орлоо.
“Хар тарвагатай” ХК-ийн захирал Д.Сурмаажав нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү аймгийн төв руу орох, гарах угтах хаалгыг өөрийнхөө компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар бүтээв.
Тус хаалга нь авто
машины зогсоол, явган хүний зам, хүндэтгэлийн самбар, ногоон байгууламж гэсэн
хэсгээс бүрдсэн бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөг зарцуулжээ. .