УВС: Наадмын үеэр 108 иргэн, аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-10 15:27:01

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд хоолны үйлчилгээ эрхлэхээр 293 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлсэн байна.

Үүнээс 108 иргэн, аж ахуйн нэгж түрээсийн павильонд үйлчилгээ эрхлэхээр сонгогдсон байна.

Зохион байгуулагчдын зүгээс зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд хоолны үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлсэн иргэдээс нэмэлтээр цэнгэлдэхийн гадна, хуучин үйлчилгээний зориулалтаар олгодог хэсэгт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Харин морь барианы газар болон отоглох цэгт үйлчилгээ явуулах эрхийг бүртгэлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн олгох аж.

 

Related news