УВС: Энэ сарын 12-нд түр зуурын дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-10 15:21:32

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 11-15-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргасан байна.

Энэ сарын 12-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд нийт нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй аж. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж.

Related news