УВС: Хархираа, Түргэн, Хариг голын усны түвшин олон жилийн дунджаас их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын
9 /МОНЦАМЭ/. Уулын ам, голын ай сав, үерийн буулт
бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж
байна.
Увс нуурын ай савын
Хархираа, Түргэн, Хариг гэх мэт голууд олон жилийн дундаж түвшнээс 10-80
см давсан их устай байна.
Мөн Мянгад сум орчимд Ховд голын усны түвшин 10 см давсан байдалтай байгаа юм.
Иймд иргэд, аялагчдыг үерийн
аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч
зугаалахдаа ажиглалт хийх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий
газарт отоглож, хоноглохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн бүрэн бус тээврийн
хэрэгслээр замд гарахгүй байх, зөвшөөрөгдсөн
зам гүүрээр зорчихыг зөвлөлөө.
Related news

