ХОВД: Ойрын өдрүүдэд бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-07 17:23:27

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 16-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.


Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд энэ сарын 8-нд ихэнх нутгаар, энэ сарын 9,12,13-нд зарим газраар бороо орно.


Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай. 

 

Харин агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +7+12 градус, өдөртөө +21+26 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 градус, өдөртөө +27+32 градус дулаан байна.


Related news