ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарааны бизнес төслийг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарааны бизнесийг дэмжих “Start up” уралдаан боллоо.
Энэ
нь Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрлөх, хувиараа
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж бүрдүүлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн ажлын
байр бий болгох анхан шатны санхүүжилтийг олгох, шинэ бизнес санааг нь сурталчлан
таниулах, дэмжих зорилготой байв.
Уралдаанд
хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хайгч, шинэлэг санаа бүхий гарааны бизнесээ
эхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн төсөл ирүүлжээ. Үүнээс зургаа нь
үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөө танилцуулав. Улмаар Чандмань сумын иргэн
Х.Сэлэнгээгийн “Хязгааргүй сэтгэгчид, уран зураг, гар урлал” төсөл, Жаргалант
сумын Цамбагарав багийн иргэн Н.Ганхуягийн “Хараагүй иргэдийн бариа” төсөл шилдгээр
шалгарч, буцалтгүй 5.0 сая төгрөгийн санхжүүжилтийн эрхийг тус тус гардан авчээ.
Дээрх уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулах, шилдэг оролцогч болон мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Уралдааныг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран ажиллав.