УВС: Улаанбурхны эсрэг вакцины товлолт нас болоогүй хүүхэд өвдөх эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд оношлогдон эмчлүүлж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ улаанбурхны эсрэг вакцинаа хийлгэсэн эсэхийг шалгахыг зөвлөж байна. Иргэд E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд улаанбурхны вакцин хийлгэсэн эсэхийг харах боломжтой аж. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс болон харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс вакцинд хамрагдсан эсэхийг шалгаж болох юм.
Хэрвээ хүүхэд тань улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг товлолт вакцины 1, 2-р тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулах юм.
Вакцин нь хүүхдийг улаанбурхан өвчнөөс 97 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж.
Аймгийн 100 жилийн ой болох гэж буйтай холбоотой хол, ойроос зочин гийчин их ирж байна. Үүний улмаас вакцины нас болоогүй хүүхэд ойрын хавьтал болж өвдөх эрсдэл их байна.