ДОРНОГОВЬ: Мод үржүүлгийн талбайгаас

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-07-02 14:09:04

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газар байгууллагынхаа дэргэдэх мод үржүүлгийн талбайн үйл ажиллагааг жигдрүүлж энэ оноос эхний үржүүлгийн модоо авч эхэлжээ.


Хаврын мод тарилтад зориулан таван төрлийн 15000 гаруй тарьц, суулгацыг мод үржүүлгийн талбайгаас бэлтгэж, аймгийн төвийн нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 20000 гаруй тарьц, суулгац олгосон байна.