СҮХБААТАР: Баруун-Урт - Бичигт чиглэлд авто зам тавих ажил эхэллээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-07-01 08:54:00

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавих Баруун-Урт Бичигт чиглэлийн авто замын төслийн ажил албан ёсоор эхэлж, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд болон аймаг, сумын удирдлага, орон нутгийн иргэдийн төлөөлөл нээлтийн ёслолд оролцож түүхэн үйл явдлыг гэрчиллээ.