УВС: А-92 бензиний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-26 13:33:27

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үнийг танилцууллаа. 


Энэ сарын 24-ний байдлаар 1 кг үхрийн мах дунджаар 15750 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх 7 хоногийнхоос 1.6 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нэг кг хонины мах дунджаар 14000 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх 7 хоногийнхоос 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.


Нэг литр шингэн сүүний үнэ дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 11.8 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.2 буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нэг кг задгай гурил дунджаар 3467 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.6 хувиар өсжээ.


Нэг кг ноолуурын үнэ дунджаар 105000-110000 төгрөг байгаа нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


А-92 бензиний үнэ дунджаар 3067 төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 4.7 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.4 хувиар өсжээ.

Харин дизель түлшний дундаж үнэ 3367 төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 6.1 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.9 хувиар буурчээ.

 

Related news