Академич хэргэм хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-20 11:27:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ. Үүнд,


Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн Бямбасүрэн, ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор Дашдондогийн Цэдэнбаяр, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Түүхийн шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж нар академич хэргэм хүртээв.



Related news