Израил, Ираны мөргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-18 17:46:21

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 18 /AFP/. Лхагва гарагт шилжих шөнө болон өнөө өглөө Израил, Ираны талууд харилцан бие биедээ пуужингийн болон агаарын цохилтууд өгчээ. 


Израилын арми Техран хот дахь уран баяжуулах байгууламжид цохилт өгсөн гэж мэдээлсэн байна. АНУ-ын Цагаан ордонд болсон хаалттай уулзалтын явцад Иранд цохилт өгөх шийдвэр гаргаагүй бол олон улсын төлөөлөгчид талуудын хооронд гал зогсоохын тулд хүчин чармайлт гаргасаар байна.


Хэрэв АНУ Израилын талд мөргөлдөөнд шууд татагдан орох аваас Иран улс зохих хариу арга хэмжээ авна гэдгийг НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Али Бахрейни мэдэгджээ. Ираны дэд ерөнхийлөгчийн хэлснээр, тус улсын цөмийн байгууламжууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдал тогтвортой байна.


Ираны дайралтад өртөн 800 гаруй хүн шархадсанаас 8 нь хүнд, 41 нь дунд зэргийн, 755 нь хөнгөн шархадсан гэж Израилын засгийн газар мэдээлжээ.


Техран мужийн Варамин хотын эрх баригчдын мэдээлснээр, тус хотын дээгүүр нисэж байсан Израилын цэргийн онгоцыг Ираны агаарын довтолгооноос хамгаалах цогцолбороор сөнөөсөн байна. 


Лхагва гарагийн өглөө Иранаас Израил руу дуунаас хэт хурдан хэд хэдэн пуужин харвасан байна.



Related news