Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар тамгаа гардаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол
Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт ерөөгөөд, “Алсын хараа-2050” урт
хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүсэв.
Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан
Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд, “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон
хөгжлийн мега төслийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм
гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.