ӨВӨРХАНГАЙ: Төр, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-12 18:41:02

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-аас аймгийн төр, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг оролцуулсан “Өөрчлөлтийн дуу хоолой” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Нийгмийн тулгамдсан асуудал, олон нийтийн эрх ашгийг хөндсөн онцгой үйл явдлуудад дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллаж, өөрчлөлтийг бий болгох хэрэгцээ, шаардлага байгааг онцолсон юм.



Тухайлбал, дээрх гурван тал хамтран ажилласнаар шилэн засаглал бий болгох, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус мэдээлэл түгээх, ардчиллын эрүүл орчин бүрдүүлэх ач холбогдолтой ч хоорондын итгэлцэл байхгүйгээс хамтран ажиллаж чаддаггүйг дурдлаа. Тиймээс төр, төрийн бус, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллах шийдэл гаргах, хамтарсан мэдээллийн төв байгуулах, хараат бус олон талт тэтгэлгээр санхүүжилт бий болгох барууны жишиг загвар байдаг аж. 


Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна.

Related news