ХОВД: Улаанбурхан өвчний найман тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-09 07:02:26

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Одоогоор Ховд аймагт бага насны найман хүүхэд улаанбурхан өвчний халдвар авч, эмчлүүлж байна.

Ойрын хавьтлын 351 иргэнийг тандалт судалгаагаар тогтоож, холбогдох зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Улаанбурхан өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. 

Иргэдийг олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, гараа тогтмол савандаж угаах, гэртээ хоёр цаг тутамд агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолт вакцинд хамруулахыг эмч нар зөвлөлөө.


Мөн эрүүл мэндээ хамгаалахын төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг уриаллаа.

 

Related news