Өмнөд Солонгосын шигшээ ДАШТ-д оролцох эрхээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-06 14:11:09

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 6 /Yonhap/. Өмнөд Солонгосын шигшээ баг 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ баталгаажуулжээ


Иракийн өмнөд нутгийн Басра хотын Басра цэнгэлдэх хүрээлэнд пүрэв гарагт болсон Азийн урьдчилсан шатны гуравдугаар тойргийн В хэсгийн тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ баг Иракийн багийг 2:0-ээр буулган авсан байна. Тоглолтын хоёрдугаар хагаст Ким Жин Гю, О Хён Гю нар тус бүр нэг гоол оруулснаар “Тэгүг Уорриорзбаг илүүрхжээ.  


Ингэснээр Өмнөд Солонгосын баг В хэсгийг таван хожил, дөрвөн тэнцээтэйгээр 19 оноотой тэргүүлж байгаа бол Йордан гурван онооны зөрүүгээр удаалж байна. Гуравдугаар тойргийн гурван хэсгээс эхний хоёр байр эзэлсэн баг ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулах юм. Иймд Сөүл хотод ирэх мягмар гарагт Кувейтийн эсрэг хийх тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран “Тэгүг Уорриорз эрхээ авчээ.


Ирэх онд АНУ, Канад, Мексикт зохион байгуулах ДАШТ нь Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд 11 дэх удаагаа дараалан оролцож буй ДАШТ болох юм. Ингэснээр өмнөд солонгосчууд ДАШТ-д дараалан оролцсон үзүүлэлтээрээ Бразил, Герман, Аргентин, Итали, Испанийн шигшээ багуудын араас бичигдэж байна.

 



Related news