ДОРНОГОВЬ: Алдарт эхийн одон гардсан ээжүүд
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дорноговь аймгийн 285 эх “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулах болзол шаардлагыг хангасан байна.
Тодруулбал, 44 эх “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, 241 эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнасныг 05 дугаар сарын 31-нд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд гардуулсан
юм. Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаанаас хийсэн фото мэдээллийг хүргэж
байна.









