Говийн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-12 15:28:01

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн 13 цэгт шилэн кабелийн сүлжээ оруулахаас гадна дата төвийг Өмнөговь аймагт байгуулна.


Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд эрчим хүч, харилцаа холбоо, дижитал дэд бүтцийг уялдуулан сайжруулах нь чухал байгаа. 


Монгол Улс эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талтай. Олон улсын дата төвийн зах зээл, шинэ эдийн засгийн орчин бий болгоход анхаарахаа ЦХИХХЯ онцолжээ.


Тухайлбал, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон улсын дата төв, түүний найдвартай ажиллагаа, өгөгдөл хамгаалал, аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүчийг түшиглэсэн хөрөнгө оруулалтын орчин, бүс бий болгох, ногоон санхүүжилтийн механизм, газар олголт, эрчим хүч, татварын хөнгөлөлт, 2025–2030 онд хэрэгжүүлэх дата төвийн үндэсний стратеги батлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бүс нутгийн кабелийн дэд бүтцэд идэвхтэй оролцоно.


Дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувь нэмэгдэх таамаг бий. Олон улс, томоохон дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж, шинэ зах зээлд нэвтрэх хандлага эрчимжиж байгаа аж. 

Related news