“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /CNN/. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулагчид ирэх жилээс эхлэн оны шилдэг подкастыг тодруулахаар шийдвэрлэжээ.
“Энтертайнментын
ертөнц өргөжин тэлсээр буй энэ үед хүмүүсийн туулж өнгөрүүлсэн түүхээ
хуваалцах шинэ арга хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрч байгаадаа бид баяртай байна” гэж “Алтан бөмбөрцөг” сангийн ерөнхийлөгч Хелен Хоен мэдэгджээ.
Ингэснээр шилдэг
25 подкастаас зургаа нь шагналын
төлөө өрсөлдөх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах ажээ.
Энэ оны шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулсан Америкийн комедиан
Никки Глейзер 2026 оны ёслолын хөтлөгчөөр дахин ажиллах юм.
“Алтан бөмбөрцөг”
наадмын 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх нэгдүгээр
сарын 11-нд болно.