Усан сангийн ёроолоос олон сая хуурамч еврог олж илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСОФИЯ. /KAZINFORM/. Нэгэн усан санд 13 сая орчим еврогийн мөнгөн дүн бүхий хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг нуусан байсныг Болгарын цагдаагийн албаны шумбагчид олж илрүүлжээ.
Холбогдох албаны хүмүүс нууц мэдээлэл авсныхаа дараа эдгээр 500 еврогийн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг илрүүлсэн аж.
Мөнгөн дэвсгэртүүд бүрэн хатах хүртэл яг хэдэн боодол мөнгө байгааг тодорхой хэлэх боломжгүй гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Энэ хэрэгт холбогдуулан Болгарын гурван иргэнийг баривчилж, нэлээд тооны буу зэвсгийг хураан авчээ.
Баривчлагдсан хүмүүсийн нэг болох хэвлэлийн компанийн захирал өмнө нь мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн хэргээр зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Энэ хэрэг гарсны дараа хуурамчаар мөнгө үйлдвэрлэх гэсэн сэдэл хүмүүст төрж болзошгүй гэж Европын Төвбанк болгоомжлон 500 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийг хэвлэхээ аажмаар багасгах гэж байна.
2013 онд Португалын цагдаа нар "жинхэнэ мөнгөнөөс ялгахын аргагүй” 200 еврогийн хуурамч мөнгөн дэвстгэртүүдийг /380 мянган еврогийн мөнгөн дүн бүхий/ хураан авч байжээ.
Г.Доржханд