Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-28 14:28:56

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг авч хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Бодлогын чанартай бусад баримт бичигт авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан байна. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр болон ажлын хэсгийнхнээс зарим асуудлыг тодруулсаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд, "Үдээс хойш 15 цагаас чуулганы хуралдаан үргэлжилнэ. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, асуулгад хариу өгнө. Үүний наана 13:30 минутаас УИХ-ын даргын зөвлөл хуралдана" гэв. 

Б.Туул

Related news