"Хэрлэн экспо-2016" үзэсгэлэн долоо дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-25 15:40:07

“Хэрлэн  экспо-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чойбалсан хотод болох гэж байна.

Уг арга хэмжээг Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр зохион байгуулж хөрш зэргэлдээ Орос, Хятадын бизнес эрхлэгчдийг хамруулж ирсэн юм. Энэ жил долоо дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна.

Өмнөх жилүүдэд үзэсгэлэн худалдааны үеэр хувцас загварын шоу, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил төсөв санхүүгийн байдлаас болж зөвхөн үзэсгэлэн худалдаагаа л зохион байгуулна гэж аймгийн ХАҮТ-ын дарга Э.Адъяа ярилаа. Үзэсгэлэн худалдаанд зориулж таван сая төгрөг төсөвлөжээ.

Б.Туяа

Related news