УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-25 09:25:11

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана.

Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо тус тус хуралдах юм.

Байнгын хороодын хуралдаанаар ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай  зэрэг хуулийн төслүүдийг зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох аж.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд эхлэх бол Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдана. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан хаалттай горимоор явах юм.

Б.Туул

 

Хаалттай.

Related news