ДАРХАН-УУЛ: Дарханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний Эксим үндэсний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өнөөдөр Залуучууд театрт Дархан-Уул аймгийн үндэсний үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна.
Орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулах зорилготой үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд зөвхөн Дархан-Уул аймагт үйлдвэрлэдэг гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, ургамлын гаралтай цай, гар урлал, хувцас урлал зэрэг бүтээгдэхүүн дэлгэжээ. Үзэсгэлэн оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.







Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days