Малын генийг сайжруулахад анхаарах нь зүйтэй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 16:07:17

Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хэрлэн сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг хамтран  "Уур амьсгалд зохицсон ухаалаг хөдөө аж ахуй" хэлэлцүүлгийг 14 суманд зэрэг зохион байгуулжээ.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь мал аж ахуйд төрөөс баримтлах бодлогыг боловсруулж байгаатай холбогдуулан түүнд малчдын саналыг тусгах зорилгоор тэдэнд мэдээлэл өгөхийг зорьсон. Хэлэлцүүлэгт малын эмч, мал зүйч, фермер хоршоо, малчид, мэргэжилтнүүд хамрагдав.

Сүүлийн жилүүдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж хэдэн арван жилийн нөр их хөдөлмөрөө ганцхан өвлийн зуд турханаар алдах нь малчид болоод аймаг орон нутгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Үүнийг даван туулахын тулд эрс тэс уур амьсгалд тохируулан мал арчлах арга зүйг баримтлан хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэлийг цаг тухайд нь базааж урин дулааны цагт нь малдаа тарга тэвээрэг сайн авахуулж малын генийг сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг холбогдох байгууллагууд сануулж байсан.

Дорнод аймгийн хувьд 1 сая  таван зуу орчим мянган толгой малтай, жилдээ хагас сая орчим төл авдаг, ирэх өвлийн хувьд 4043 малчин өрхөд 2,1 сая толгой мал өвөлжих юм.       

Б.Туяа

 

Related news