Маргааш Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 17:17:31

Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун сэтгүүлчдэд мэдээлэл өгч, иргэд саналаа өгөх өдөр буюу 10 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтээр амарна гэдгийг мэдэгдлээ.

Энэ өдөр аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан авах, зарж борлуулахгүй байх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Мөн энэ өдөр битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрууд ажиллахгүй, соёл урлаг, үзвэр спорт олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахгүй байхыг аймгийн бүх нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн удирдлагад дээрх захирамжийг хүргүүлжээ.

Санал авах өдөр Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, бүх багийн нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллах гэнэ.

Аймгийн төв буюу Чойбалсан хотын 10 багт 12336 өрхийн 43506 хүн амьдардаг юм.

Б.Туяа

Related news