Хайрцгаар санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 17:10:21

Дорнод аймгийн сонгуулийн ажлын бэлтгэл ажил хэвийн явагдаж өнөөдөр саналын хайрцгаар санал хураах ажил эхэллээ.

Тус аймагт 17 хэсгийн хороо ажиллаж байна. Саналын 16 хайрцгийг сонгуулийн хороод ажиллуулж санал авч эхэллээ. Дорнод аймгийн хувьд 28 мянган сонгогч энэ удаагийн сонгуульд санал өгөхөөр бүртгэгдээд байгаа юм. Хэрлэн сумын Сонгуулийн хорооны зүгээс сонгуулийн энэ үед ямар нэгэн зөрчил гараагүй хэвийн явагдаж байна гэж мэдээллээ.

Б.Туяа

Related news