ТӨВ: Аймгийн хэмжээнд 62636 сонгогч саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 62636 сонгогч саналаа өгнө.
Сонгогчдын 31,186 нь эрэгтэй, 28,969 нь эмэгтэй байна. Үүнээс, 10 дугаар сарын 10-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 667 иргэн саналаа өгсөн юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 41 мандатын төлөө 87 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 25.3 хувь нь буюу 22 эмэгтэй, 74.7 хувь буюу 65 эрэгтэй нэр дэвшигч байна.
Харин 27 сумын хэмжээнд нийт 568 мандатад 1185 нэр
дэвшигч өрсөлдөж байна. МАН-ын 568 нэр дэвшигчээс 355 эрэгтэй, 213 эмэгтэй,
АН-ын 560-аас эрэгтэй 350, эмэгтэй 210, ИЗНН-ын 18 нэр дэвшигчээс 12 эрэгтэй, 6
эмэгтэй байна. Мөн Иргэний хөдөлгөөний намын 34 нэр дэвшигчээс 20 эрэгтэй, 14
эмэгтэй, ХҮН намаас 1 эрэгтэй, бие даагч 4 эмэгтэй нэр дэвшигч байна.
Өглөөний 8:00
цагийн байдлаар санал хураалтын явцад гарсан зөрчилгүй байна гэдгийг Зуунмод
сумын сонгуулийн хорооны дарга Г.Батжаргал мэдээлэв.