Дорнод аймагт 607 хүн сумын ИТХ-д өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 14:44:09

Дорнод аймгийн 14 сумын ИТХ-ын хуралд нийт 607 хүн нэр дэвшиж байна. Тус аймагт 73 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллах юм.

Одоогоор сонгуулийн ажил хуулийн төлөвлөсөн цаг хугацаандаа хэвийн явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд 100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Өнөөдөр аймгийн сонгуулийн хороо санал авах машин буюу 83 ширхэг “хар хайрцаг”-ийг хүлээн авч бүтүүмжлэн шалгаад хэсгийн хороодод хүргүүллээ. Мөн саналын хуудсаа ч хүргүүлж дууссан байна. Энэ сонгуульд тус аймгийн 28500 гаруй сонгогч саналаа өгөх юм.

Б.Туяа

Related news